Showing posts with label Загасны нэршил. Show all posts
Showing posts with label Загасны нэршил. Show all posts


Төв болон хойд америк циклидуудын төрөлд багтах энэ хүү загас нь Том өргөн дух гоёмсог бие бялдраас гадна цуцашгүй дайчин загас юм.Ингээд түүний тухай доор дурьдъя.








1990 оны үед Cichlasoma trimaculatum, Cichlasoma festae, Jingang Blood Parrotгэх 3 загаснаас эрлийзжүүлэн гаргаж авжээ. 1995 он гэхэд  олон улсад өргөн тархаж хувь хүмүүс ихээр үржүүлэх болсон байна.  Нэрний хувьд  дух болон духны доор байрлах толбоноос санаа авж Flowerhorn гэж нэрлэжээ.
Амьдрах орчин: Уг загас маань өөрөө их догшин загас учраас бусад загастай таарамж муутай байдаг. Монголын нөхцөлд  нас гүйцсэн д.а-г  150 литр-с 200 литр том аквариум ( ТАНК ) нд ганцаар нь юмуу хосоор нь тэжээх тохиромжтой. Шинэхэн усанд  дуртай загас учраас 7 хоног бүр 30-40 хувийг нь солих хэрэгтэй. Мөн танканд байгалийн хад, хайрга тавьж өгвөл усний хатуулгийг зөөлрүүлдгүй сайн талтай. Хооллолтын хувьд сам хорхой, жижиг загас, зүрх, мах, үрлэн хоол зэрэг маш өргөн сонголттой.  Гоё өнгө зүстэй, зөв хэлбэртэй духтай болгохийг хүсвэл багаас нь д.а-раа зөв хооллож сурах хэрэгтэй. Үндсэн 3 төрлийн хоол байдаг: 
HUMPY HEAD ( Дух томруулдаг хоол)
EVER RED( Өнгийг нь тодруулдаг хоол)
STARRY ( биен дээрх цэцгэн толбонуулыг тодруулдаг хоол)
Нас гүйцсэн дух акарыг өдөрт 2 удаа уураг ихтэй хоолоор хооллоно.
Өвчин: Мэдээж бусад загасны тусаж болох бүх өвчнийг амархан тусна. Үүнээс гадна зөвхөн д.а-н өвчилдөг 1 өвчин байдаг бөгөөд хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэдэг. Усний бохирдол болон паразит хорхойноос болж дух нь  (духан дотор нь 1 төрлийн амьгүй бактер байдаг бөгөөд бохирдлоос болж бактер амилж 1 төрлийн нян болон хувирдаг) хаграж хүнд хэлвэрийн шарх үүсэж идээ гойждог. Одоогоор зориулалтын эм монголд байхгүй учраас мөөгөнцөрийн эсрэг хуурай шар эм эсвэл аптек-с шархны эм авж нунтаглаад шархалсан хэсэгт нь өдөрт 3-4 удаа түрхэж өгнө. Эдгэсэн ч маш их сорви үлддэг учраас өвдсөн хойн нь эмчлэх биш урьдчилж сэргийлэх нь хамгийн шилдэг арга юм.


Үржил: Д.а нь өөрсдийн төрлөөс гадна бусад Америк цихлидтэй паарлаж үр төлөө үлдээдэг. Cichlasoma trimaculatum, Cichlasoma festae, Jingang Blood Parrot энэ 3тайгаа ч гэсэн паарлаж шахдаг. Хамгийн түгээмэл  ирлийз ньFlowerhorn-blood parrot 2ийх байдаг. Эр нь охиноо бодвол илүү өргөн духтай мөн эрүү нь бандгар байдаг. Бусад цихлидүүдийн адил эр нь v хэлбэрийн каналтай охин нь  u хэлвэрийн каналтай байдаг. Өөр цихлидтэй паарлуулсан тохиолдолд эрийг нь д.а байхаар тооцож паарлуулбал тохиромжтой.

 

Хосоо гаргаж авахдаа охинийг нь эрээсээ 2 дахин жижиг байхаар тооцвол сайн хос  гарж чаддаг. Шахахд бэлэн болсон духанд босоо хар судал үүсж маш гоёмсог харагддаг.
Гаргаж авсан хосоо 29-30 градусын шинэ усанд тусгаарлаж түрсээ шахах хад болон хавтгай чулууг бэлдэж өгнө. Дунджаар сардаа 1 шахдаг. Анхны 1 2 шахаа амилахгүй байх нь энгийн үзэгдэл. Охин нь сайн байвал 1000 гаргаж түрсээ шахдаг. Түрс нь 3дах хоног дээрээ сэрвэгнэж 5дахь хоног дээрээ сэлж эхэлдэг. 

Дөнгөж сэлж эхэлсэн төлөнд өндөгний шар, хуурай болон амилуулдаг артем тохиромжтой. 14-30 хоногтой төлийг том жижгээр нь тусгаарлаж тэжээн. Бөөнөөрөө байсан тохиолдолд  бие биеээ  барьж идэх нь элбэг. 3-4 сар болж байж бие нь  тэнхэрдэг бөгөөд тэрнээс өмнө маш эмзэг амархан үхдэг. Биеээ дааж амьдарсан дух акар тэжээсэн нөхцлөөсөө хамаарч жилээс жил хагсийн дотор нас гүйцнэ. Том танканд тэжээх тусам илүү хурдан томордог.
Эх сурвалж | aquarian99

Аквариумын дунгийн элбэг тархсан төрөл зүйлүүд

 

  • Ramshorn Snails(Угалзын эвэр дун) - Бор дун

  • Rabbit Snails (Туулайн чих дун) - Шүрүүпэн дун

  • Apple Snails (Алиман дун) - Шар дун

     

Бүх дунгууд нь загасны үлдэгдэл хоол, үхсэн загас, аквариумны замаг, өнгөр идэж цэвэрлэдэг сайн талтай. Хүмүүсийн дунд дун загасны баас идэж цэвэрлэдэг гэсэн буруу ойлголт байдаг. Загасны баасыг нитро-бактер л задалдаг. Онлог шинжийг нь дурдвал
  • - Бор дун нь жижиг хэмжээтэй, усан дотор өндөгөө шахаж маш хурдан үрждэг. Зарим ургамалыг сүйтгэдэг гэдэг яриа байдаг боловч би хувьдаа итгэдэггүй. Ургамал үхжиж байгаа нь өөр шалтгаантай. Миний хувьд жижиг загастай аквариумд бор дун үржүүлээд том амтай загасандаа амьд хоол болгож ашигладаг. Үүнд циклидүүд, лабионы төрлийн загаснууд, алтан загас, хавчаарт сам хорхой(crayfish) г.м.
  • - Шүрүүпэн дун. Элс, хайрга зэрэг хөрсөн доороос хоол тэжээл олж иддэг тул ихэвчлэн нүдэнд харагдахгүй. Хөрсөн доор өндгөө шахаж үрждэг. Цөөхөн өндөг гаргаж удаан үржиж, удаан томордог. Хөрсийг сийрэгжүүлж, цэвэрлэдэг учир ургамал ургахад маш сайн нөлөө үзүүлдэг. Ургамалтай аквариумд заавал байх ёстой зүйлийн нэг тул би аквариумдаа байлгадаг.
  • - Шар дун. Бейсболын бөмбөгний хэлжээтэй болтлоо томордог. Зөөлөн хэсгээ хамгаалсан нэмэлт хаалт хуягтай тул баргийн загасан идүүлдэггүй. Бүх төрлийн хэмжээтэй загастай аквариумд хийхэд тохиромжтой. Эр эм хүйстэй болохоор эр эмээрээ байж үр хөврөл тогтоод усны мандлаас дээш гарч өндгөө шахдаг тул нөхцөл нь бүрдэхгүй бол үржихдээ удаан. Хоолны үлдэгдэл, үхсэн загасыг маш сайн идэж устгадаг. Хатуу хуягтай, том хэмжээтэй болдог учир бохирын усны суваг бөглөх аюултай тул суултууртаа хийж урсгаж болохгүй. Дэлхийн олон оронд энэ дунг импортоор оруулж ирэхийг нь хориглосон. Учир нь нутгийн нуур цөөрөмд үржиж уугуул амьтдын үр төл, өндөг авгалдайг идэж тухайн төрөл зүйлийг устаж үгүй болгодог аюултай. Тиймээс шар дунг хамаагүй хаяж, урсгаж болохгүй.